Дэлхийн Гемофилийн Өдрийн тухай:
Гемофили болон бусад цус алдах эмгэгийн талаарх ойлголтыг олон нийтэд таниулах, тэдэнд мэдлэг түгээх, урьдчилан сэргийлэх зорилгоор 1989 оноос эхлэн дэлхий дээрх өвчтнүүдийн бүлэг, холбоод хамтарч жил бүрийн 4-р сарын 17-ны өдрийг Дэлхийн Гемофилийн Өдөр болгон тэмдэглэж иржээ. Дэлхийн Гемофилийн Холбоог үүсгэн байгуулагч Френк Шнабелийг дурсгалыг хүндэтгэн түүний төрсөн өдөр эл өдрийг тэмдэглэхээр тогтсон байна.
Дэлхийн Гемофилийн Өдрийн зорилго нь:
- ДГХ -ны “Бүх нийтийг эмчлэх” алсын зорилгод хүрэхийн тулд уялдаа холбоотой, нэгдсэн арга хэмжээ авахын ач холбогдлыг сурталчлах
- Гол асуудлуудад анхаарлаа хандуулж, гемофили болон цус алдах эмгэгүүдийг олон нийтийн анхаарлын төвд оруулах
2022 оны сэдэв болон гол санаанууд:
Дэлхийн Гемофилийн Өдрийг жил бүрийн 4-р сарын 17-нд тодорхой сэдвийн хүрээнд уриан дор тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил “Бүх нийтийн хүртээмж: Түншлэл, Бодлого, Ахиц дэвшил. Төр засгийг татан оролцуулж, удамшлын цус алдах эмгэгийг үндэсний бодлогод тусгая” хэмээх уриан дор тэмдэглэж байна. Гемофили болон бусад удамшлын цус алдах эмгэгийн талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлж, бодлого боловсруулагчдын анхаарлыг татсанаар бид нийгмийн халамж, эмчилгээг тогтвортой, тэгш хүртээмжтэй эдлэх боломжийг нэмэгдүүлж чадна..
ДГХ -ны нөлөөллийн хэрэгсэл:
Танд өөрийн орон нутгийн иргэдэд болон дэлхий дахины олон сая хүн амд гемофили болон бусад удамшлын цус алдах эмгэгийн талаар ойлгуулж, тэдний анхаарлыг эл өвчинд хандуулах олон арга зам бий. Энэ нийтлэлд тэдгээрийн олонх нь багтсан боловч та ДГХ -ны нөлөөллийн хэрэглүүрийг ашиглан нэмэлт мэдээлэл авах боломжтой. Уг гарын авлага нь сошиал медиаг хэрхэн хамгийн үр дүнтэй ашиглах, арга хэмжээ хэрхэн зохион байгуулах, орон нутагт үйл ажиллагаа хэрхэн явуулах зэрэг арга замыг нарийвчлан тайлбарлаж, танд зөвлөх болно.