Монголын Гемофилийн Холбоо нь 1996 онд байгуулагдсан бөгөөд 2014 оноос нэрээ өөрчлөн Монголын Үндэсний Гемофилийн Холбоо гэж өөрчилсөн. Тус холбоо нь олон нийтийн сайн дурын байгууллага юм. Одоогоор холбоо нь 80 гаруй гишүүнтэй.

Холбооны зорилго

Хемофили өвчтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах

  • Хемофили өвчтэй иргэдэд нийгмийн халамжийн туслалцаа үзүүлэх
  • Өвчтөнүүдэд эмнэлэгийн тусламж яаралтай үзүүлэх, өвтөн болон тэдний гэр бүлийхнийг  шинжилж, өвчнийг эрт оношлох
  • Хемофили өвчтэй хүмүүст олон нийтийн анхаарлыг хандуулах,

Өвчтөнүүдийг   нийгэмд эзлэх байр сууриа олоход туслах

  • Хемофили судлалын асуудлаар орчин үеийн анагаах ухааны түвшинд нэвтэрч буй олот амжилтыг судалж өөрийн оронд нэвтрүүлэх
  • Өөрийн орон дахь криопреципитат,  8-р факторын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд  анхаарах
  • Эмч мэргэжилтнүүдийг давтан сургах, мэргэжил дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Дэлхийн болон бүс нутгийн орнуудын Хемофилийн холбоотой харилцаа тогтоох, хамтран ажиллахад оршино.

 Манай холбооны бас нэгэн гол зорилт нь  хемофили өвчтэй  хүмүүст сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх, төрийн болон бүх шатны байгууллагад  тэдний эрх ашгийг хамгаалсан аливаа асуудлаар хандах,  ялангуяа  эрүүл мэндийн байдлаас шалтгаалан бага, дунд сургуульд сурч чадахгүй байгаа хүүхдүүдэд зохих боловсролыг олгох, тэдэнд мэргэжил эзэмшүүлэхэд оршиж байна.